English Home брэндийн Novella цувралын энэхүү иж бүрдэл нь маш зөөлөн, байгалийн хөвөн даавуун материалаар хийгдсэн тул арьсанд маш тааламжтай, амьсгалдаг бүтэцтэй. Байгалийн зөөлөн бүдэг ягаан өнгө нь унтлагын өрөөнд дулаан, тайван бөгөөд цэвэрхэн уур амьсгалыг бүрдүүлнэ. 160x200 см хэмжээтэй матрасанд зориулсан резинэн хүрээтэй углаа загвар нь хэрэглэхэд хялбар, матраснаас гулсаж бөөгнөрөхгүй давуу талтай. Турк улсад үйлдвэрлэсэн өндөр чанартай даавуу нь олон удаагийн угаалгын дараа ч өнгө, хэлбэрээ алдахгүй эдэлгээ сайтай.